• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны ерөнхий шалгалтад 29 хүн тэнцлээ

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Шалгалтад 101 хүн бүртгүүлснээс 72 нь шалгалт өгч, үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 41, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 32, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 29 шалгуулагч тэнцжээ.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж, 2022 оны 7 дугаар сараас эхлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тусгасан. Өвөрхангай аймагт нэг удаагийн шалгалтад 100-120 иргэн ордгоос 30 орчим хувь нь тэнцдэг байна. 

 

2023-09-21 19:11:44