Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллав.
Ажлын хэсэг төрийн байгууллага нь батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албаны сул орон тооны мэдээлэл, сул орон тоог нөхөх үйл ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт хийлээ.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тогтоол, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, ажиллалаа.