ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: Ажлын 5 хоног, 2023 оны 05 дугаар сарын19-ний өдрийн 17.00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: Ажлын байрны жагсаалтад оруулсан тухайн байгууллагын цахим шуудан
- Холбоо барих утас: Ажлын байрны жагсаалтад оруулсан тухайн байгууллагын утас
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
Материал хүлээн авах байгууллагын албан ёсны мэйл хаяг, холбоо барих утасны дугаар |
|||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|
|
|||||
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛ |
||||||||||||
|
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар |
Хөдөө аж ахуйн тасаг
|
Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
1 |
гүйцэтгэх |
ТЗ-9 |
Дээд болон түүнээс дээш боловсролтой байх |
-Хүнс, хөдөө аж ахуй /081101-03/ -жимс ногооны аж ахуй /0812/ -хүрээлэн буй орчин /052/ |
Хөдөө аж ахуйн салбарын сургалтад хамрагдсан бол давуу тал болно |
мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно |
Холбоо барих утас:70323911 |
|
|
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар |
Багийн ажлын алба |
9 дүгээр багийн зохион байгуулагч |
1 |
гүйцэтгэх |
ТЗ-10 |
Дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой байх |
-нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй /03/ -мэдээлэл, харилцаа, холбооны технологи /06/ -боловсрол /01/ -хүмүүнлэг, хэл /022,023/ -бизнес ба удирдахуй, эрх зүй/ 04/ -инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /07/ -нийгмийн хамгаалал /09/ -хамгааллын үйлчилгээ /102/ -аюулгүй байдлыг хангах үйлчилгээ /103/ -бусад |
|
|
Холбоо барих утас:70323911 |
|